Жамбын Бат-Очир

edit

Жамбын Бат-Очир төрөлх нутаг Завхан аймгийн Ургамал сумын Хульжийн голд мэндлээд тэр л нутагтаа А үсгийн ацаг татаж сурснаас хойш өөрийн суманд бага сургууль, зэргэлдээ Завханмандал суманд 7 жил, Завхан аймгийн төв Улиастай хотод Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийг дүүргээд улмаар ОХУ-ын нийслэл Москва хот дахь Эрчим Хүчний Их сургуулийг манай оронд тэр үедээ болон одоо ч гэсэн ховор ”Өндөр хүчдэлийн шугам, кабелийн техник” мэргэжлээр дүүргэсэн цагаас эх орны илч гэрлийг бадраахад хүчин зүтгэж, Эрдэнэт-Булган-Хархорин, Хишг-Өндөр-Хархорин, Гурванбулаг-Сансар, Хар-Айраг-Сайншанд, Улаангом-Өмнөговийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг шинээр барих, Жлаангом-Сагил, Улаанбаатар-Эрдэнэтийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын угсралт, засварын ажлыг зохион байгуулж, "Туул", "Налайх", "Мөрөн", "Эрдэнэт", "Чойр", "Улаанбаатар", "Зайсан" зэрэг 110-220 кВ-ын дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөл биечлэн хийж, дэлгэсэн тэрлэг шиг уудам эх орондоо хөдөлмөр бүтээлээрээ арилашгүй мөр үлдээсэн хүн юм.

Тэрээр ЦЭХБУ-ын трестэд мастер, ангийн инженер, ангийн дарга, конторын ерөнхий инженер, үйлдвэр техник хэлтсийн дарга, хангамжийн инженер; ТЭХҮЯ-ны ХОИБГ-ын ерөнхий инженер, ЭХБУ-ын “Алтай” трестэд мастер багш, “ТБЦДС” ТӨХК –ийн ахлах инженер, улмаар өөрийн үүсгэн байгуулсан “Шугам” ХХК-ийн  захирал, ерөнхий инженерээр тус тус ажиллаж, улс эх орондоо мэргэжлээрээ  41 жил тасралтгүй хөдөлмөрлөжээ.

Монгол эх орны маань өнцөг булан бүрт 0.4-220 кВ-ын 2700 орчим км цахилгаан дамжуулах шугам, 160 гаруй дэд станц, нийт 330 гаруй эрчим хүчний барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулахад биечлэн оролцож, удирдан зохион байгуулж,  эрчим хүчний 30 гаруй томоохон зураг төслийн ажлыг биечлэн удирдаж, 20 гаруй шинэ санал санаачлага гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг бага ч гэсэн үнэлж, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиудаар шагнасан байна. Тэрээр Монгол улсын Эрчим хүчний Тэргүүний ажилтан, Зөвлөх инженер, өндөр хүчдэл, цахилгаан дамжуулах шугамын асар их туршлагатай, авъяаслаг мэргэжилтэн байв. ТЭХҮЯ, ТБЦДС ТӨХК, ЭХБУТ ХХК-ийн хүндэт дэвтэрт нэрийг нь алдаршуулсан Эрчим хүчний шилдэг 100 инженерийн нэг юм. Aviraa77 (talk) 01:22, 13 July 2024 (UTC)

Your submission at Articles for creation: Aviraa77 (July 13)

edit
 
Your recent article submission to Articles for Creation has been reviewed. Unfortunately, it has not been accepted at this time. The reasons left by Dan arndt were: Please check the submission for any additional comments left by the reviewer. You are encouraged to edit the submission to address the issues raised and resubmit after they have been resolved.
Dan arndt (talk) 07:31, 13 July 2024 (UTC)
 
Hello, Aviraa77! Having an article draft declined at Articles for Creation can be disappointing. If you are wondering why your article submission was declined, please post a question at the Articles for creation help desk. If you have any other questions about your editing experience, we'd love to help you at the Teahouse, a friendly space on Wikipedia where experienced editors lend a hand to help new editors like yourself! See you there! Dan arndt (talk) 07:31, 13 July 2024 (UTC)