Draft:Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил гэдэг нь хүмүүс өөрт хэрэгтэй зүйлийг тэнцвэртэй байдлаар гаргаж авах арга замыг хэлдэг. Байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр юм бүтээнэ гэсэн үг. Брундтландын Комисс тогтвортой хөгжил нь тогтвортой байдалтай ижил зүйл гэж хэлсэн ба: "Энэ нь өнөөгийн хэрэгцээг хангах явцдаа ирээдүй хойч үеийнхнийхээ хэрэгцээг устгахгүй байх зорилго юм" Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Зарим хүмүүс илүү сайхан байшин, орон сууцтай болохыг хүсдэг бол зарим хүмүүс илүү сайн сургууль, илүү олон ажил, сайн дэлгүүр эсвэл цэвэр, аюулгүй гудамжийг хүсдэг. Бусад хүмүүс энэ бүхнийг хүсдэг байж болох. Гэсэн хэдий ч ямар ч хөрш дараах асуудлуудыг гурван асуудалд бүлэглэж болно. Хүмүүсийн хэрэгцээ нь: Илүү сайхан орчин – Ногоон байгууламж, тоглоомын талбай, хоггүй, цэцэрлэг, сайхан байшин, дуу чимээ багатай, бохирдол багатай. Ашиглаж буй нөөц нь үе дамжин өсөх ёстой. Илүү сайн эдийн засаг - Боломжит ажлын байр, боломжийн үнэ, дулаан, гэрэл, шударга зээлийн бололцоо. Нийгмийн илүү сайн нөлөөлөл - Зугаалах сайхан газар, спорт, урлагтай олон нийтийн бүлгүүд, найрсаг хөршүүд. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын графикийн тодорхойлсноор: Гэвч эдгээрийг сайжруулахад олон асуудал тулгарч байгаа ба хамгийн түгээмэл байдаг нь ихэнх улс оронд ямар ч хяналтгүй байдаг хүн амын өсөлт юм.

References

edit